Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэрийг эсэргүүцсэн ажилчид хэвлэлийн хурал хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

            Шинжлэх Ухааны Академи

10:00 цагт Монгол Японы хамтарсан “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл”-д хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн 6 давхарт 604 тоотод болно.     

“Holiday Inn” зочид буудалд

11:00 цагт Шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулж, тэдгээрийн чанар чансааг ангилах, үнэлэх зорилготой “Mongolian Property Awards”-т шилдгээр шалгарсан болон амжилттай төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг Сингапур улсад болох “Asia Property Awards-2017 Grand Finale” арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн оролцон. Энэ талаарх хэвлэлийн хурал “Holiday Inn” зочид буудлын 19-р давхрын хурлын танхимд болно.

"Live Conference Center"

12:00 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасантай холбоотойгоор тэнд ажиллаж байсан ажил үйлчилгээ эрхлэгчид, жолооч нарын төлөөлөл эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийнэ.

Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн Төв Номын Сан.

15:00 цагт “Дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд Тайваний алдарт яруу найрагч Юй Си гурван боть үлгэрээс бүрдсэн хоёр багц номоо монгол хэл дээр хэвлүүлэн Монголын хүүхэд багачуудад бэлэглэх үйл ажиллагаа болно.
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.