ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар аймаг нийслэлийн ХХААГ, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд салбарын бодлого зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зорилгоор бүсчилсэн сургалтыг зохион байгуулахаар болсон.
Сургалт зөвлөгөөний үеэр малын гоц халдварт өвчний үеийн "Хээрийн мал эмнэлэг дэлгэх" үзүүлэх сургуулилт боллоо.
Сургалтаар малын гоц халдварт өвчин гарсан үед анхан шатанд ямар арга хэмжээ авах, илрэх шинж тэмдэг, хорио цээр тогтоосон бүс нутагт хэрхэн ажиллах зэргийг Онцгой байдлын Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Сэлэнгэ аймгийн ХХААГ хамтран үзүүлсэн юм.
Мөн Сэлэнгэ аймгийн 17 сумын Мал эмнэлэг үржлийн тасагт мотоцикл гардуулан өглөө.
Энэ нь анхан шатанд ажиллаж буй мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлого, бүс нутгийн хөгжлийн зорилт, үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах юм.
Наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд болсонТөвийн бүсийн сургалтад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ЖДҮХБХЗГ-ын дарга М.Дондогдорж, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Эх сурвалж: ХХААХҮЯ