Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Авто худалдааны цогцолбор”-т 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцэнэ гэв

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хотын баруун захад байрлах “Авто худалдааны цогцолбор”-т 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр мэдэгдлээ. 

Авто Худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн П.Бадрал "Улаанбаатар хотын эргэн тойрон дахь авто захуудыг нэг дор нэгтгэх “Авто худалдааны цогцолбор” нь тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга асан С.Бат-Үүлийн санаачилгаар хэрэгжиж 2015 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох байсан.

Тус цогцолборт 2,000 гаруй иргэн 10 тэрбумын хөрөнгө оруулсан бөгөөд хуучин 22-ийн товчооны урдхан бүтээн байгуулалт явагдахаар болсон юм. Энэ цогцолбор нь автомашины бүхий л сэлбэг, дагалдах хэрэгслийн худалдааг явуулахаас гадна уралдаан, тэмцээн зохиогдох зориулалттайгаар баригдсан. 

Харин өнөөдөр буюу дөрвөн жилийн дараа “Авто худалдааны цогцолбор” нээлтээ хийж биеллээ олж байна.

Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар дахь нэг ч авто захын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлээгүй байгаа нь тус цогцолборын нээлт зүгээр нэг шоу болоод өндөрлөхвий гэсэн сэтгэгдэл хөрөнгө оруулсан 2,000 гаруй иргэнд төрүүлж байна.

Зам Тээвэр Хөгжлийн яам болон Нийслэлийн хамтарсан ажлын хэсгээс гарсан дүгнэлт шийдвэрээ холбогдох агентлагууд нь мөрдөж ажиллах байх гэж найдаж байна.

Хэрэв тус цогцолборт, авто захуудаа нэгтгэх талаар Нийслэлийн засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч засаг даргын орлогч П.Баярхүү нар дорвитой шийдвэр гаргахгүй бол бид дараагийн тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй гэдгээ мэдэгдэж байна" гэв.