Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

С.Мишгээ: Нийтийн эзэмшлийн талбайд худалдаа эрхэлж буй иргэдийг гадуурхаж байна

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангаас гудамжны худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангийн тэргүүн С.Мишгээ "Бид Баянгол Дүүргийн 20-р хорооны газар нутаг буюу Хархорин худалдааны төвийн орчимд гар дээрээс худалдаа хийдэг, хуулиараа бол нийтийн эзэмшлийн талбайд зохих зөвшөөрөлгүй худалдаа хийсэн гэж нүд үзүүрлэгдэж байгаа иргэдийн төлөөлөл байна.

Өнөөдөр төр иргэдэд дэндүү хатуурхаж байна. Тухайлбал, гудамж талбайд бусдад чичлүүлэн гар дээрээс худалдаа хийж байгаа иргэдийг хавчин гадуурхаж “Хар хорин худалдааны төвийн” УЗЕЛ-ээр зарлан иргэдийг өдөөн турхирч зохион байгуулалтад оруулан иргэдийг талцуулан эвдрэлцүүлж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан ийм үйл явдал боллоо.

Энэ явдлыг давтагдуулахгүйн тулд ЦЕГ асуудлыг шийдвэрлэж зохион байгуулсан эзнийг зохих хууль журмын дагуу тодруулж өгнө үү.

Төрд ажилгүйдэл бий болсон. Төр иргэдээ ажилгүйдлээс хамгаалах, ажлын байраар хангах, хүлээсэн үүрэгтэй дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Бид амьдрах эрхийнхээ төлөө явж байна. Цаашлаад гудамжны худалдаачид бид БГД-ийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Засгийн газрын ордны гадна талбайд жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлж тэмцлийн хамгийн хурц хэлбэрт шилжинэ.

Бидэнтэй хамтрах төрд дуу хоолойгоо хүргэх хүмүүсийг бид урьж байна. Бидний дуу хоолойг дэмжиж өгнө үү хэмээн бид Иргэдийн шударга шүүх ТББ болон Худалдаачдын холбоонд хандсан байгаа" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn