Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Гурилын үнэ өсөхгүй гэв

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Copyright © http://www.geourdu.co

Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ. 

Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авах бөгөөд гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй гэдгийг салбарын сайд онцолж байна.

Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана.

Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд тус зөвлөгөөний үеэр хэлэв.

Мөн тэрбээр "Ер нь Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Монголоосоо л худалдаж ав, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ дэмж. Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гадаадаас авч буй тохиолдолд хариуцлага тооцох болно" гэдгийг Засаг дарга нарт анхаарууллаа.

 

Эх сурвалж: Засгийн Газар