Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсад “Чинглиш” нэртэй компаниудыг бүртгэхийг хориглолоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Англи хэлээр алдаатай, буруу бичигдсэн нэр хаягийг Хятадад “Chinglish” буюу “Хятадчилсан англи хэл”-ээр бичигдсэн гэж хэлдэг.

Бээжингийн эрх баригчид саяхан ийм буруу орчуулгатай нэр хаягийг багасгах арга хэмжээ авч байсан бол одоо компани, аж ахуйн нэрсийг цэгцлэхэд анхаарлаа хандуулжээ. Шинэ журмын дагуу үл ойлгогдох, хачин этгээд англи нэртэй компаниудыг бүртгэхээс татгалзахаар болсон байна.

Тухайлбал тус улсад “Beijing Afraid of Wife Technology”, “What You Looking at Technology”, “Shanghai Wife Biggest Electronic Commerce”, “Hangzhou No Trouble Looking for Trouble Internet Technology” зэрэг нэртэй компаниуд байдаг гэнэ.

Мөн бэлгэвч үйлдвэрлэдэг нэгэн компанийн нэрийг “There is a Group of Young People with Dreams, Who Believe They Can Create Wonders of Life Under Uncle Niu’s Leadership Internet Technology” гэдэг тухай төрийн төв хэвлэлд шүүмжлэн жишээ болгожээ.

Хятадын Үйлдвэр, Худалдааны Төрийн Захиргаа бүртгэлийн шинэ журмыг энэ сараас эхлэн нэвтрүүлж байгаа бөгөөд мөн арьс өнгөний үзэл, шашин, улс төрийн агуулгатай нэрсийг бүртгэхгүй байхаар болсон байна.

Үүнээс өмнө Бээжин этгээд хачин хэлбэр, хийцтэй байшин барилга барихыг хориглох шийдвэр мөн гаргасан юм. Тухайлбал Бээжинд байдаг CCTV телевизийн шинэ барилгыг “Том дотуур өмд” хэмээн иргэд хочилдог.

 

Мөн баруун өмнөд бүсийн томоохон хот Чончиньд баригдсан гүүр эмэгтэй хүний бэлэг эрхтнийг санагдуулам хэлбэртэй гэж иргэд шүүмжлэх болсон зэрэг нь ийм зохицуулалт хийхэд хүргэсэн байна.

 

Харин шинэ журмаас өмнө нэрээ бүртгүүлсэн компаниуд тэр хэвээр үлдэх ажээ.

 

Эх сурвалж: AFP