Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг ХОЙШЛУУЛЛАА

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материал хүлээн авах ажиллагааг 2017 оны есдүгээр сарын 8-ны 09.00 цагаас 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл болгож хойшлууллаа.

Уг нь шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг наймдугаар сарын 21-нээс авах байсан юм.

Нэр дэвшигчээс шалгалт авах, үнэлж дүгнэх ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хийхээр боллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал:

 

 

Эх сурвалж: Шүүхийн Ерөнхий Зөвлөл