Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх цаг үеийн хамгийн их орлоготой 100 кинонд анхны Холливүүдийн биш бүтээл багтлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятадын киночдын бүтээсэн эх оронч агуулгатай бүтээл болох “Wolf Warriors 2” бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой 100 киноны жагсаалтад анх удаа багтсан Холливүүдийн биш кино болжээ.

Кинонд дайны хөлд нэрвэгдсэн Африкчуудыг Хятадын цэрэг Өрнөдийн дайснуудаас хамгаалж байгааг үзүүлдэг гэнэ. Уг бүтээл дэлгэцэнд гарсан цагаасаа хойш хоёр долоо хоногийн дотор Хятадын хамгийн өндөр орлоготой кино болж түүхэнд бичигджээ.

Зөвхөн дотоодын зах зээлийнхээ хүчээр дэлхийн бүх цаг үеийн топ 100-ын жагсаалтад орсныг Box Office Mojo байгууллага баталсан байна.

Өнгөрсөн Лхагва гарагт “Wolf Warriors 2” нь 1994 оны “Forrest Gump”-ийг орлогоороо гүйцэж, топ 100-ын жагсаалтад орж иржээ.

Уг киноны орлого одоо $682 саяд хүрээд байгаагийн бараг бүгд Хятадын өөрийн кинотеатруудаас орсон байна. Киноны орлого үргэлжлэн нэмэгдсээр байгаа ба дахин 10 байр ахиж, “The Twilight Saga: Breaking Dawn Part 1”, ”Dawn of the Planet of the Apes” бүтээлүүдийг гүйцэхээр байна.

Киноны тусгай эффект, тулаан, дэлбэрэлт зэрэг нь Холливүүдийн кинонуудаас дутахгүй байгааг мэргэжилтнүүд үнэлжээ.

Нэр үл мэдэгдэх Африкийн оронд очсон Хятадын тусгай тасгийн экс гишүүд нутгийн иргэдийг дотоодын босогчид болон Өрнөдийн хөлсний цэргүүдээс хамгаалж байгаагаар үйл явдал өрнөдөг. Мэдээж гардан тулааны техник кинонд чухал үзүүлбэр болж байгаа.

Киног Хятадын Ардын Чөлөөлөх Армийн үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж гаргаж байгаа тул коммунист намын үзэл суртлын ажиллагааны нэг хэсэг юм.

Гэхдээ Хятадын киночид топ 100-г тэргүүлж байгаа “Avatar” (2009) $2.7 тэрбумын орлоготой , “Titanic” (1997), “Star Wars: the Force Awakens” (2015) бүтээлүүдийг гүйцэхэд хол байна.

 

Эх сурвалж: Japan Today