Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш СОНДГОЙ дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд ОРОЛЦОХГҮЙ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамж гараад байгаа билээ.

Энэ дагуу таны автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол маргааш /2017.08.19/ зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно. 

Мөн ирэх долоо хоногийн Бямба гарагт /2017.08.26/ бас хязгаарлагдахгүй.

Харин сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн дугаартай автомашинтай бол наймдугаар сарын 20, 27-ны Ням гарагт хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтад хамаарахгүй тээврийн хэрэгсэл:

  • Авто зам засварын ,
  • Хот тохижилт, шугам сүлжээний,
  • Зөөврийн ус хангамжийн,
  • Дипломат байгууллагын автомашин
  • Зочид төлөөлөгчдийн цуваа,
  • Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл,
  • Стандартын шаардлага хангасан такси,
  • Ажилчдын автобус,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл,
  • Тусгай, дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, хойшлуулшгүй ажил, үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл.