Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Токио чиглэлд хөөрсөн онгоц “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийжээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай Боинг-737 агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон байна. 

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “Код-3” буюу “Онцгой тохиолдол” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллалаа. 

Одоогоор онцгой тохиолдол цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж ИНЕГ-аас мэдээллээ.