Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: А.Ганбаатарыг нэр төрд халдсан хэмээн үзэж ШҮҮХЭД хандаж байгаа

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

60 тэрбумын гэх бичлэгийн асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/713499258835645/

Д.Амарбаясгалан "Намын удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг огцруулах шаардлагатай шаардлаггүй гэсэн шийдвэр гараагүй.

Ихэнх нь ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцох нь зөв л гэсэн хандлагатай байгаа. АТГ-т мэдүүлгээ өгөөд иргэн А.Ганбаатарыг өөрийн нэр төрд халдсан хэмээн үзэж шүүхэд хандаж байгаа. НИТХ-ын төлөөлөгчөөр би гурав дахь удаагаа сонгогдсон. Ёс зүйгүй байдлыг тэвчиж сууж чадахгүй. Ц.Сандуй огцрох ёстой. 

Сонгуулийн үеэр элдэв зохион байгуулалттай бичлэг олон гарсан. Гэхдээ би асуудлыг намынхаа бага болон их хурал дээр ярина.

МАН-ын гишүүдийг намынхаа эсрэг ажилласан гэж үзэх үндэслэл байхгүй.

Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг нухацтай ярих нь зөв. МАН-ын их хурал энэ жил болох заалттай. Их хурлаар намын дарга болон Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгоно" гэлээ