-Засгийн газрын өнөөдрийн /2017.08.17/ хуралдааны шийдвэр-
Сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн өнөөдрийн байдал, авах арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Үүнтэй холбоотойгоор хуралдаанаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
Мөн иргэн, хуулийн этгээдээс цэцэрлэгийн зориулалттай баригдсан барилгыг хууль, тогтоомжийн хүрээнд худалдан авах судалгаа хийж, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.
Байгууллагын дэргэд цэцэрлэг, цэцэрлэгийн салбар бүлэг байгуулах ажлыг өргөжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дулааны III ба IV станц, Гэрлэх ёслолын ордон зэрэг байгууллага өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар засвар, тохижилтын ажил хийж байна.
Эдгээрт нийт 225 хүүхэд хамрагдах боломжтой юм.
Цэцэрлэг байгуулах асуудлаар яамдаас санал авахад таван яам цэцэрлэг байгуулах боломжтой гэсэн бөгөөд шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт тусгах юм байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс