Тус буудлыг ашиглалтад оруулахад удааширч байгаа зарим ажлыг шуурхайлах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэх зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлагууд энэ сарын 8-ны өдөр газар дээр нь ажилласан тухайгаа Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Хуралдаанаас Олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын Монголын талын эзэмших хувьд ногдох санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт суулгах талаар судалж шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс