Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичгийг ӨРГӨН БАРИЛАА

Б.Ану
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ. 

Гэвч  тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган өмгөөлөн авч үлдсэн байна. 

Харин өнөөдрийн байдлаар НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг бэлэн болгож өргөн барилаа.

НИТХ дахь МАН-ын бүлэг дээр нэмэх нь АН-ын төлөөлөгчид мөн энэхүү шаардлагыг дэмжиж байгаа аж.  Ингээд тооцоод үзвэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж  шаардлага биелэгдэх боломжтой болоод байна. 

ТАНИЛЦ: НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичигт хэн хэн гарын үсэг зурсан бэ?

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Яг одоо болж буй үйл явдлыг дараах шууд дамжуулалтаас үзнэ үү.

https://www.facebook.com/borkhvv.sukhbaatar/videos/1951638371782844/