Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

АМЖИЛТ: Японы парламентаас зарласан эссэ бичлэгийн уралдаанд Монгол сурагч түрүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Парламентын 70 жилийн ойг  тохиолдуулан Парламентын дээд танхимаас ”Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвтэй 4,000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

Эссэ бичлэгийн уралдаанд нийт 1,874 ахлах ангийн сурагч оролцсоноос Улаанбаатар хотын “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзэлсэн байна. /Түүний бичсэн эссэг http://www.sangiin.go.jp/japanese/san70/ronbun/jyusyousya.htm эндээс унших боломжтой./

Тэрбээр Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин тэргүүн байрын шагналаа гардан аваад эх орондоо иржээ.

Шинэ Монгол ахлах сургуулийн сурагч Б. Хангай нь өмнө 2016 онд Япон-Монголын төвөөс зохион байгуулсан ханзны баярт 500 онооноос 500 оноо авч түрүүлж байжээ. Мөн энэ онд Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байгаа бөгөөд энэхүү ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон Япон хэлний олимпиадын N1-N2 буюу дээд ангилалд түрүүлж байсан сурагч юм.   

Тус парламентаас 60 жилийн ойгоороо буюу 2007 онд анх зохион бичлэгийн уралдаан зарлаж байсан бөгөөд 7,074 ахлах, дунд ангийн сурагч оролцож байжээ.