Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутнуудын ГОЛЧ ДҮНГ хууль бусаар засаж, тэтгэлэгт хамруулж байжээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ховд аймгийн харъяат “Б” гэгч нь шунахайн сэдэлтээр бусадтай үгсэн тохиролцож, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй АШУҮИС болон тус сургуулийн Дорноговь, Дархан-Уул, Говь-Алтай зэрэг аймгийн салбар сургуулиудад суралцдаг оюутнуудын голч дүнг засварлажээ. 

“Б” гэгч нь нийт 12 оюутны голч дүнг засварлан тэтгэлэгт хамрагдах шалгуур үзүүлэлт хангаагүй оюутанд тэтгэлэг олгуулан улсад 3,360,000 төгрөгийн хохирол учруулсныг Цагдаагийн байгууллага илрүүлж, шалгаж эхэлсэн байна.

Мөн түүнийг Засгийн газраас олгодог оюутны тэтгэлэг 70,000 төгрөгийг авах шалгуур үзүүлэлтийг хангуулж тэтгэлэг өгч, улирлаар тооцон олгодог тэтгэлгийн нэг сарын тэтгэлэгтэй тэнцэх мөнгийг авдаг болохыг тогтоожээ. 

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн Алба