Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулгын рейтинг ерөнхийлөгч болохоосоо өмнөх үеэсээ 20 хувиар өсч, М.Энхболд, Д.Гантулгынх буурав

Б.Ану
2017 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэрх нэр дэвшигчдийн рейтинг, сонгуулийн саналын хураалтын үр дүнтэй хамгийн ойролцоо гарсан судалгаа MEC судалгааны байгууллагынх байв.

Тодруулбал, 2017 оны зургаадугаар сарын 10-нд буюу сонгууль болохоос өмнө MEC -ын танилцуулсан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингээр "Ерөнхийлөгчийн сонгуульд дараах хүмүүсээс Та хэнийг нь дэмжих вэ" гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 31 хувь буюу хамгийн өндөр саналыг Х.Баттулга аваад байсан юм. 

Тэгвэл хоёр удаагийн санал хураалтын дараа Х.Баттулга нийт сонгуульд оролцсон иргэдийн 50.61 хувийн дэмжлэгийг авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. 

График 1,  (График дээр дарж томруулж үзнэ үү)

 

Гэхдээ энэ нь саналаа өгсөн 1,207,787 иргэний 50.61 хувь юм. Харин сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 1,990,797 сонгогчийн 30.7 хувь юм. Өөрөөр хэлбэл, MEC-ийн зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1,099 иргэнээс авсан судалгааны дүнгээр 31 хувийн дэмжлэг авсан Х.Баттулгын санал бараг мөргөж байгаа юм. 

МЕС судалгааны байгууллагын сонгуулийн дараа хийсэн бас нэгэн судалгааны дүн нийтлэгдээд байна. 

Энэ нь 2017 оны долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд мөн санамсаргүй түүврийн аргаар сонгуулийн насны 990 иргэнээс авсан судалгааны дүн юм. 

Энэхүү судалгаагаар "Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид" гэсэн асуултад рейтинг нь хамгийн их өссөн улстөрч Х.Баттулга байна.

График 2,   (График дээр дарж томруулж үзнэ үү)

 

Түүнийг ерөнхийлөгч болохоос өмнөх буюу 2017 оны тавдугаар сард рейтинг нь 15 хувь байсан бол 2017 оны долоодугаар сарын сүүлээр хийсэн судалгаагаар рейтинг нь 34 хувь буюу 20 орчим хувиар өссөн байна. Түүний араас УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ц.Нямдорж нарын рейтинг мөн өсчээ. 

График 3,   (График дээр дарж томруулж үзнэ үү)

 

Харин нөгөө талд рейтинг нь буурч байгаа улстөрчдийг одоогийн МАН-ын дарга М.Энхболд тэргүүлжээ. "Үйл ажиллагаа нь таалагдаггүй улстөрчид" гэх асуулгын хоёрдугаарт УИХ-ын Д.Гантулга жагссан байна.