Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Мунзуй" хочит Г.Нямдорж нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Баянгол Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны шүүхэд "Мунзуй" хочит Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан боллоо. 

Шүүх хуралдаан 2017 оны наймдугаар сарын 14-ний 08:30 цагт эхэлж өнөөдөр өглөө буюу наймдугаар сарын 15-ны 08:30 цаг хүртэл үргэлжилсэн юм.  

Шүүхээс  М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Сандуйжав нарыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж, Ч.Нямдаваа, С.Сандуйжав нарыг хэрэгсэхгүй болгосон байна. 

Харин Г.Нямдоржийг гурван жил, С.Мөнхбатыг дөрвөн жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэргийг эргэн сануулбал шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдсан юм.

 

Эх сурвалж: Баянгол Дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүх