Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн зусланд нийт 25,432 хүүхэд амарчээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

“Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээ маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний танхимд болно.

Тус арга хэмжээ нь нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулах зорилготой аж.

Энэ онд Нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар сарын 19-нд гаргасан “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа эхлүүлж зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 18-ны хооронд нийт 25,432 хүүхэд амарсан гэж Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Газраас мэдээллээ.