Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Чанаргүй зээлийн хэмжээ өссөөр 1.1 их наяд хүрэв

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээс үзвэл чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас өссөн байна. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2017 оны долоодугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.4 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 120.1 тэрбум төгрөг буюу 11.7 хувиар өссөн байна. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны долоодугаар сарын эцэст 892.1 тэрбум төгрөг болж,  өмнөх сараас 95.1 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 55.3 тэрбум төгрөгөөр буюу 6.6 хувиар өсчээ. 

 

Эх сурвалж: ҮСХ