Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед эмнэлгийн урилгаар Бээжингийн их сургуулийн олон улсын эмнэлгийн удирдлага Монгол Улсад ирлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Интермед эмнэлгийн урилгаар Бээжингийн Их Сургуулийн Олон Улсын Эмнэлэг (БИСОУЭ)-ийн ерөнхийлөгч, профессор Чен ЖонЧиан болон тус эмнэлгийн хүндэт төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлалаар хүрэлцэн ирлээ. БИСОУЭ нь 2014 онд нээгдсэн, 1,800 ортой томоохон эмнэлэг юм. 

 

Ажлын айлчлалын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 11-ний өдөр Интермед эмнэлгийн гүйцэтгэх захирал Я.Нямтогтох болон бусад удирдлагын гишүүд БИСОУЭ-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр талууд цаашид хамтран ажиллахаа илэрхийлж “Харилцан Ойлголцлын Санамж Бичиг”-т гарын үсэг зуржээ.

 

Түүнчлэн БИСОУЭ-ийн төлөөлөгчид Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиар зочилж хамтран ажиллах талаар санал солилцов.

Эрүүл мэндийн Сайд А.Цогцэцэг болон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар БИСОУЭ-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг хөгжүүлэх, тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй туршлага солилцох  асуудлаар цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. 

БИСОУЭ-ийн ерөнхийлөгч Чен ЖонЧиан тус айлчлалыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Интермед эмнэлгийн хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд цаашид хамтран ажиллахад таатай байгаагаа онцолжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.