Фэйсбүүкээр танилцсан залуудаа барьцаалагдаж, 10 гаруй хоног хүчирхийлүүлсэн 21 настай охины тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Цагдаагийн Ерөнхий Газараас тодруулахад уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байгаа юм байна.
Хохирогч охиныг хамгаалалтад авсан бөгөөд түүнээс мэдүүлэг, тайлбар авсан гэв. Хэрэг шалгалтын шатанд байгаа тул өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж.