Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хөнгөн атлетикийн "Лондон 2017" ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцлоо

ikon.mn
2017 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

"Лондон 2017" тэмцээний үеэр 197 орон оролцсон Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны 51 дүгээр чуулганд Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд эх орноо төлөөлж оролцлоо. Чуулганаар ОХУ-д ОУХАХ-ноос тавьсан хоригийг үргэлжлүүлэх эсэх талаар санал хураалт болж МХАХ хоригийг цуцлах талд санал өгсөн боловч олонхийн саналаар уг хоригийг үргэлжлүүлэхээр боллоо. 

Мөн энэ үеэр МХАХ-ны төлөөлөгчид ОУ-ын Олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах, ОУХАХ Ерөнхийлөгч Себастиан Коэ, тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Бубка, Азийн Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Ал-Хамад болон бусад 30 гаруй орны хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцсан байна. 

Уулзалтын үр дүнд АХАХ-ноос ОУ-ын стандартад нийцсэн 400 метр тойрог бүхийн зам, талбайд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл болон бусад тусламжийг авахаар болжээ. Мөн ОУХАХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Бубка 10 сард Монгол Улсад хүрэлцэн ирж МХАХ-ны үйл ажиллагаатай танилцахаар боллоо.  

Дашрамд дурдахад Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах Лондон-2017 тэмцээнд Монголын хөнгөн атлетикийн холбооны 5 тамирчин, багийн ахлагч О.Оюунтуяа, дасгалжуулагч А.Ахыт нар оролцсон юм. Хөнгөн атлетикийн хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан марафон гүйлтийн эрэгтэй төрөлд нийт 98 орны тамирчид гараанаас гарснаас манай тамирчид азийн тамирчид дундаас дээгүүр байранд орж Н.Мөнхбаяр 34, Ц.Бямбажав 46, Б.Сэр-Од 48 дугаар байрт, эмэгтэй төрөлд 92 орны тамирчдаас Г.Хишигзаяа 52, Б.Мөнхзаяа 58 дугаарт байранд орж чамгүй амжилт үзүүллээ.
Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг