2017/08/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,440.53₮
B39
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
18°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
10:00
S101
11:00
S28
10°
12:00
S28
11°
13:00
S28
11°
14:00
S44
12°
15:00
S44
12°
16:00
S28
12°
17:00
S28
12°
18:00
S28
11°
19:00
S44
10°
20:00
S44
21:00
S44

Усан цахилгаан станц байгуулахгүйгээр Оросоос Монголд эрчим хүч нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа С.Лавров мэдэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 12
iKon.MN

Өчигдөр буюу Баасан гарагт Владимирск мужид болсон “Территория смыслов на Клязьме” бүх Оросын залуучуудын боловсролын чуулганд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцож үг хэлэн оролцогчдын асуултад хариулсан байна.

Түүнээс нэгэн оролцогч Монголд баригдахаар яригдаж байгаа усан цахилгаан станцын төслийн тухай, түүнтэй холбоотой Байгал нуурын аюулгүй байдлын талаар асууж, хариулт авчээ.

Энэ талаар гадаад хэргийн яам ямар байр суурьтай байгаа, ер нь Байгал нуурыг хамгаалах бодол байгаа эсэхийг сайдаас асуусан юм.

Сергей Лавров хариулахдаа “Бидний байр суурь өөрчлөгдөөгүй. Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц бариулалгүйгээр Монголын эрчим хүчний хомсдлыг шийдэх боломжтой гэж бид үзэж байна. Энэ талаар би Монголын гадаад хэргийн сайдтай ярилцаж байгаа. Хоёр орны удирдагчдын түвшинд ч яригдаж байгаа асуудал. Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын эрчим хүчний сайд А.В.Новак энэ асуудлыг хөндсөн. Монголын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлт хэрэгцээг нь шийдэж өгөх тодорхой саналыг тэд боловсруулаад байна. Одоо гол нь үүнийг бид Монголын талтай ярилцаж бодит ажил болгох хэрэгтэй. Эргэлзээгүй, бид Байгал нуурыг хамгаалахын төлөө байна” гэжээ.

 

Эх сурвалж: mid.ru

x