Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын хүүхдийн спортын VII наадамд 1,000 тамирчин 11 төрлөөр өрсөлдөнө

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Олон улсын спортын хүүхдийн VII наадам энэ сарын 12-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Наадамд Монгол, ОХУ, ӨМӨЗО-ны нийт 1,000 гаруй тамирчин спортын 11 төрлөөр өрсөлдөх юм. Мөн энэ удаад спортын шинэ төрлүүд нэмэгдсэнээрээ онцлог аж. Тухайлбал таеквондо, футзал, талбайн теннис мөн багийн спортын төрлүүд шинээр нэмэгджээ.

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг, БТСГ-ын Спортын бодлогыг хэрэгжүүлэх хэлтэсийн дарга Х.Бакытжан “Олон улсын хүүхдийн их наадмыг анх 2009 онд Улаанбаатар хотноо спортын таван төрлөөр 250 хүний бүрэлдэхүүнтэй зохиож байсан. 

Бид олон улсын жишгийн дагуу зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна” гэлээ.

Тус наадамд ОХУ-ын Буриад улсын 71 тамирчин, ӨМӨЗО-ны 171 тамирчин оролцох аж.

Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа маргааш буюу 2017 оны наймдугаар сарын 11-ний өдөр Чингисийн талбайд 16:30 цагаас болно.

Наадмын төрөл болон зохиогдох газрууд:

  • БАЙТ ХАРВАА - Үндэсний Сурын Талбай
  • БОКС - Хан-Уул Дүүргийн Спортын ордон
  • ВОЛЕЙБОЛ - МУИС-ийн Спорт Заал
  • ЖҮДО - Сонгино Хайрхан Дүүргийн Спорт цогцолбор
  • САГСАН БӨМБӨГ - Спортын төв ордон
  • ТАЕКВОНДО - Аврагч спорт хороо
  • ТЕННИС - Бага тэнгэр цогцолбор
  • ФУТЗАЛ - Футзалын ордон
  • ЧӨЛӨӨТ БӨХ - Сонгино Хайрхан Дүүргийн Спорт цогцолбор
  • ХӨНГӨН АТЛЕТИК - Төв Цэнгэлдэх хүрээлэн
  • ШИРЭЭНИЙ ТЕННИС - МҮЭ-ийн Спорт Ордонд тус тус явагдана.