Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд ЦАХИМААР саналаа өгөх боломжтой боллоо"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улс орон даяар Үндсэн хуулийн нэмэлт өөрчөлтийн талаарх санал асуулга явагдаж байна. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгын явц, мэдээллийн талаар танилцууллаа.


Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан26 жилийн дараа Монгол Улс даяар ямар нэмэлтүүд орох вэ гэдэг асуудлаар ард түмэн хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт одоогоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Өмнөговь аймгийнхан оролцсон байгаа. Энэ нь цаашаа үргэлжлээд бүх сум, багуудад, нийслэлийн бүх хороодод хэлэлцүүлэг явагдана.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаад бид баяртай байна. Нэмж тодотгох, санал нийлэхгүй байгаа зүйлийнхээ талаар хүмүүс саналаа идэвхтэй хэлж байгаад талархалтай байгаа.

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тайлбар” гэдэг ном бэлтгэгдэж гарсан. Энэ ном хэлэлцүүлэгт оролцож байгаа болон зохион байгуулж байгаа хүмүүст очно.

ТӨСӨЛ:

Үндсэн хуульд нийт зургаан асуудлын хүрээнд 30-аад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. Энэ нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээ хязгаарт багтаж байгаа юм. Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд өөрчлөлт орохгүй.

Зөвлөлдөх санал асуулгаар хоёр асуудал дэмжигдээгүй. Нэгдүгээрт Ерөнхийлөгчийг УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр сонгох, хоёрдугаарт хоёр шатлал бүхий парламенттай байх.

Ингээд хуулийнхаа хүрээнд бид нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн олон түмнээрээ хэлэлцүүлж байна. Энэ асуудал сүүлийн дөрвөн УИХ дамжиж яригдсан” гэв.

үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд олон нийтийн сүлжээгээр дамжуулан яаж оролцох вэ?
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Г.Занданшатар олон нийтийн сүлжээгээр дамжуулж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа өгч болох тухай мэдээлэл өглөө. Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэд цахимаар буюу олон нийтийн сүлжээгээр саналаа өгөх боломжтой боллоо.

Мөн Монгол Шуудангаар саналаа ирүүлэх боломжтой боллоо. Зардал мөнгөний асуудлыг Засгийн газартай ярьж шийднэ. Хүмүүсийн бас нэг санаа зовж буй асуудал бол саналыг яах вэ гэдэг. Ирж байгаа бүх санал бүртгэгдэж орох програм хангамжийг бид хийсэн. Энэ програмаар хүмүүсийн саналыг боловсруулж нэгтгэх юм.

Иргэд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт" нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулах саналаа өгөөрэй. Одоогоор 11 мянга 500 хүн лайк дарсан байна. Энэ хуудсаас та шинээр нэмэгдэж байгаа зүйл заалтын тайлбарыг унших, санал асуулгад оролцох, өөрсдийн саналаа өгөх боломжтой” гэв.