Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-н иргэн Завхан аймгийн Баяннуур нууранд живж осолджээ

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлага  2017.08.06-ны 10:58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч 2 автомашин 2 завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас 4 алба хаагч, 1 автомашинтай, сум орон нутгаас 3 иргэн 1 автомашинтай, Цагдаагийн газраас 8 алба хаагч  нийт 28 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр  нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан.

Уг эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг 2017.08.11-ний 09:15 цагт нуурын эргээс 1.5км зайтай, 12м гүнд хөвж явсныг олж гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.