Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн найдвартай зөөврийн компьютер Apple-ийнх, хамгийн муу нь Microsoft-ийнх

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 11
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын хэрэглэгчдийн үнэлгээг судалдаг Comsumer Reports тайланд зөөврийн компьютерууд дотроос хамгийн их асуудалтай нь Microsoft компанийн Surface төрлийн бүтээгдэхүүн гэжээ.

Судалгаанд зөөврийн компьютер болон таблет хэрэглэдэг 90,000 хүн оролцсоноос Surface-ийн хэрэглэгчдийн 25 орчим хувь нь хэрэглэж эхэлсэн хоёр дахь жил дээрээ асуудалтай тулгарснаа мэдүүлсэн байна. Тайлан өчигдөр буюу Пүрэв гарагт нийтлэгдсэн бөгөөд 2014 оноос 2017 оны эхний улирал хүртэл хугацаанд зарагдсан 41,304 бүтээгдэхүүний ашиглалтын түүх дээр үндэслэжээ.

 

Гэвч Microsoft компани судалгааны дүнд итгэхгүй байгаагаа мэдэгдсэн тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Харин судалгаанд тэргүүлж, хамгийн найдвартай компьютерт тооцогдсон нь Apple компанийн бүтээгдэхүүнүүд байжээ.

Өмнөх жилүүдэд мөн тэргүүлж байсан Apple-ийг доош чангаасан гол асуудал нь зай тэжээл онолын хугацаандаа хүртэл барьдаггүй гэх асуудал байсан гэнэ.

 

Эх сурвалж: The Verge