Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ГОДИВА брэндийн анхны дэлгүүр албан ёсоор нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 8 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхийд алдартай Godiva Chocolatier (Asia) Limited нь Монгол Улсын топ компанийн нэг Таван Богд Трэйд ХХК-д Годива брэндийн дэлгүүрийг нээн хөгжүүлэх эрхийг албан ёсоор олгосон бөгөөд анхны салбараа Шангри-Ла моллын 1 давхарт 8 сарын 10 -ны өдөр нээлээ.

 
 

Годива брэндийн амтат шоколад дэлхийн 100 гаруй орноор аялж, шоколаданд дурлагсдад баяр хөөр бэлэглэсээр ийнхүү Монголд ирлээ. 

Годива брэндийн нэрийн дэлгүүрт Бельги өв уламжлалыг шингээсэн амтат шоколадны гоёмсог савлагаатай төрөл бүрийн цуглуулга худалдахаас гадна зөөлөн зайрмаг, сэргээх хүч бэлэглэх чоколиксир зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаалагдана. 
Хамгаас хайртай хүмүүсээ бас өөрийгөө баярлуулахыг хүссэн хэн бүхний дурлах амттай Годива брэндийн нэрийн дэлгүүрт та бүгдийг урьж байна.

 
 
 
 

Годивагийн тухай

Годива үүсгэн байгуулагч Драпс-ын гэр бүлийн түүх

Энэхүү түүх нь “Maitre Chocolatier” буюу шоколадны мастер хэмээн олонд танигдсан эцэг Драпсаас эхлэлтэй. 1926 онд эцэг Драпс өөрийн компанийг нээхээр шийджээ. Зөвхөн ээж Драпс ч гэлтгүй тэдний 4 хүүхэд болох Пиерр, Жосеф, Франсуа, Иевонн нар ч үйлдвэрлэл, сав баглаа боодол, хүргэлт гэх мэт бүхий л ажилд нь тусалжээ.
1937 онд эцэг Драпс, түүнээс хэдхэн сарын дараа ээж Драпс нас барснаар тэдэнд нөхөж баршгүй гарз учирсан юм.
Залуу Пиерр, Жосеф, Франсуа, Иевонн нар тэрхүү зовлонгийн дараа хэрхэн амьдрах учраа олохгүй байсан ч аав, ээжийнхээ сайхан сэтгэлт найзуудын ачаар бизнесээ үргэлжлүүлэх боломжтой болоод зогсохгүй тус тусын гайхалтай чадвартай 4 хүүхэд хамтдаа үлдсэн юм. Жосеф зах зээлээ мэдрэх чадвартай бол Пиерр шинийг санаачлан амт, хэлбэрийн шинэлэг санаануудыг гаргаж, Франсуа амттай цэлцэгнүүр, жигд марзипан хийж, загварын мэдрэмж өндөр Иевонн тууз, хайрцаг ашиглан гайхалтай сав баглаа боодол хийж байлаа.

Гайхалтай сэтгэмж

Драпсууд шинэлэг гайхалтай сэтгэлгээгээр эцгийнхээ эхлүүлсэн бизнесийг амжилттай авч явсан төдийгүй одоо ч тэдний уламжлалыг амтат шоколад хийхдээ ашигласаар байгаа билээ. Брюссель болон дэлхийн бусад томоохон арга хэмжээнд ашиглахаар Пиерр, Жосеф нар самрын агууламжтай шоколад бүтээсэн юм. Пиеррийн гайхалтай бүтээлүүдийн нэг нь болох “Fabiola” шоколадаа “Gone with the wind” киноны баатар Скарлэтийн малгайн дахь өднөөс санаачилж Бельгийн хаан Баудевин хаан, түүний сүйт бүсгүй “Autant” буюу Фабиола нарт зориулан бүтээж байжээ.

 

1966 онд Годива шоколад нь Америкт нэвтэрснээс хойш дээд зэрэглэлийн шоколадны зах зээлд ноёрхсоор ирсэн юм. Годива нь дэлхий даяар 600 гаруй дэлгүүртэй бөгөөд мөн томоохон их дэлгүүрүүдэд худалдаалагддаг.

Лэйди Годивагийн домог

Олон зуун жилийн өмнө Ковэнтри даяар нэгэн бүсгүйн гоо үзэсгэлэн, өргөн уудам тал мэт сэтгэл нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдсэн юм. Тэрээр урт гялалзсан үс, өгөөмөр сэтгэлээр олонд танигдсан бөгөөд өөрийгөө үгүйрэл, ядууралтай тэмцэхэд зориулжээ.
Түүний нөхөр Лорд Леофрик нь хүчтэй боловч энэрэлгүй захирагч байсан юм. Тэрээр ард олондоо татварын өндөр нөхцөл буулгасан ч хэрвээ Лэйди Годива тус хотын гудмаар морин дээр суун, ямар ч хувцасгүй явах, харин хотын иргэд гэрээсээ нэг нь ч гаралгүй үлдвэл татварыг хөнгөлнө гэжээ.
Дотоод сэтгэлдээ хэдий зовнисон ч Лэйди Годивагийн өгөөмөр сэтгэл нь үргэлж үйл хөдлөлд нь шингэсэн байдаг тул тэрхүү тохиролцоог зөвшөөрчээ. Ингээд Даун сарнай цэцэглэн, чулуун шалтай гудамжаар цагийн зүү 7-г зааснаа илтгэн хангинах мөчид ард иргэд амласан ёсоороо халхавчнуудаа хаалаа. Лэйди Годивагийн хамба хилэн нөмрөг газар унаж, алтан шаргал арьс нь гялалзаж байлаа.

Алхаа эхэллээ

Гудамжаар гаднын морин туурайн чимээ хангинаж, гялалзах нүд нэг ч үгүй.  Түүний морин алхааг дуусмагц маш олон алга ташилтын чимээ хот даяар сонсогдож байлаа. Лэйди Годива даруу зангаа ялж, түүнийг мэдэх олон хүний зүрхийг булаасан юм. Леофрик амласнаараа татвараа хөнгөлж, харин Годива олон зуун жил түүхэнд мөнхрөн үлджээ.

Лэйди Годивагийн хийсэн үйлдэл түүний нэр алдрыг бууруулах биш эсрэгээрээ олон зуун жилийн турш дуурсагдах аугаа хүндлэлийг авч ирсэн юм. Энэ явдлаас хэдэн зууны дараа Бельгийн алдартай шоколад урлаач Жосеф Драпс гайхалтай загвар, хүсэл тэмүүлэл, баялаг орцыг цогцлоосон шоколадны коллекц гаргажээ. Тэрээр өөрийн бүтээлдээ хүсэл тэмүүлэл, загвар, мэдрэмж, зориг тэвчээр гэх мэт сайн сайхан бүхнийг агуулсан нэр өгөхийг хичээсэн нь ГОДИВА байсан юм.

Гараар урласан тансаг шоколадны брэнд Годива нь Бельгийн Брюсселиэс гаралтай гэхэд гайхах зүйлгүй. Олон зууны турш Бельги нь Рүбэнсийн гайхалтай уран зураг, готик маягийн архитектураас эхлээд торон нэхээс, гялалздаг болор, гайхалтай амтат хоол зэргээр дэлхий даяар сайхан бүхнийг түгээж ирсэн юм.

Таван Богд Группийн тухай

Таван Богд Групп нь гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, зочид буудал, аялал жуулчлал, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнөөдөр 14 охин компани, 4 хөрөнгө оруулалттай компанитайгаар  Монголын зах зээлд үйл ажиллагаагаа амжилттайгаар явуулж байна.

Таван Богд Групп нь Toyota,  KFC, Pizza Hut, Volkswagen,  Bridgestone, Colgate & Palmolive, Unicharm, L’Occitane, Hitachi Construction Machinery,  XEROX, TOTO, DANONE   зэрэг дэлхийд алдартай компаниудын шилдэг, чанартай брэндүүдийг хамгийн боломжит үнээр Монголынхоо хэрэглэгчдэд тасалдалгүй, түгээлтийн бүх сувгаар нийлүүлдэг.

Мөн дэлхийн топ 5  ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг  “Говь” ХК, Монгол Улсын хамгийн том арилжааны “Хаан” банк,  аялал жуулчлалын салбартаа тэргүүлэгч “Жуулчин”, “Эйрлинк Монголиа” компани,  олон улсын сүлжээ Кемпински Хаан Палас зочид буудал, Нагоми, Сакура, Мираж ресторан, кэйтрингийн үйлчилгээ үзүүлдэг Support Service Mongolia компани болон  өнгөт хэвлэлийн “Улаанбаатар Принт”  хэвлэх үйлдвэр, Монголын зах зээлийн 35 хувийг дангаар хангадаг  “Улаанбаатар Гурил”-ын үйлдвэр зэрэг нь  хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ байнгын найдвартай түнш нь байж, эх орныхоо хөгжил, эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулж байна.

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Монгол улсын шилдэг “ТОП 100“аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Таван Богд Группийн охин компаниуд байнга шалгардаг. 

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж, салбар бүртээ манлайлагч байх эрхэм зорилгыг өмнөө тавьсан “Таван Богд Групп”-ийн хамт олон бид нийгмийн хариуцлагаа илүү ухамсарлаж, 2018 онд харилцагч, үйлчлүүлэгчдэдээ олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр бэлэг барьж, Та бүхнийхээ эрхэм сонголтыг баталгаажуулсаар байх болно. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.