2017/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B34
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-3°
B34
УЛААНБААТАР
|
-3°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далай Ламын хойд дүрийг Монголоос тодруулж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN

Өнгөрсөн Лхагва гарагт Энэтхэгт болсон нэгэн илтгэлийн арга хэмжээнд оролцохдоо 14 дүгээр Далай Лам өөрийн дараагийн дүрийн талаар ярьжээ.

Тэрээр 15 дугаар Далай Ламыг тодруулах бэлтгэл ажил 1-2 жилийн дотор эхэлнэ гэсэн байна. “Дараачийн Далай Ламын дүрийг тодруулах бэлтгэл ажил ойрын 1-2 жилийн дотор эхэлнэ” гэж хэлсэн дээрхийн гэгээн түүний залгамжлагч нь Хойд Хималайн бүс нутаг болон Монголоос тодорч магадгүй гэсэн утгатай үг цухуйлгажээ.

Түүний хийсэн мэдэгдлээс Буддын шашны судлаачид хоёр санааг гаргаж дэвшүүлсэн байна. Нэгдүгээрт 15 дугаар Далай ламыг одоогийн Далай ламын амьд сэрүүнд тодруулж магадгүй.

Төвдийн цагаачлалын засгийн газрын тэргүүн Лубсан Сангай өнгөрсөн тавдугаар сард ярихдаа “Далай лам өөрөө 90 насыг зооглохдоо дараагийн дүрийн тухай ярьж эхэлнэ гэдэг. Гэхдээ миний бодлоор бид үүнийг эрт шийдэх боломжтой, тэгэх ч магадлал өндөр байгаа” гэж байжээ.

Тэгвэл түүний хэлснээр дараагийн дүрийг эрт тодруулах шийдэлд хүрснийг Далай Ламын саяхан хэлсэн үг баталж байна.

Мөн сая Далай Лам хэлэхдээ түүний дараагийн дүр улс төрд огт хамаагүй хүн байх болно гээд түүний шашин номын нөлөөллийн хүрээнд Хималайн хойд нутаг (Энэтхэг), Монгол багтдагийг сануулсан юм. Тиймээс Хятадын эрх баригчдыг дараагийн Далай ламын үйл хэрэгт санаа зовох хэрэггүй гэж бодож байгаагаа ярьсан байна.

Эндээс үзвэл 15 дугаар Далай лам Төвдөөс биш, дээр өгүүлсэн Энэтхэгийн хойд хэсэг болон Монголын аль нэгээс төрж магадгүй юм гэж судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: India Today

 

x