Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ.
Цахим гарын үсгийн тухай хууль болон Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, нийслэлийн Засаг даргын А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлтийн http://edoc.ub.gov.mn системд тоон гарын үсэг ашиглах боломжийг бий болгож байгаа юм.
Мөн байгууллагуудын удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмж олгохоор бэлтгэл ажлуудыг хийж байна.
Түүнчлэн тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, өнгөрсөн сарын 27-ны өдөр эхний 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулаад байна
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Mонгол Улсын Үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран нийслэлийн Мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэв.