Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Монголын баялгийг сорж байгаа хэдэн гэр бүлтэй би ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн анхны ярилцлагаа МҮОНТВ-д өчигдөр орой 21:00 цагт /08.10/ өглөө. Тэрбээр долоодугаар сарын 10-нд тангаргаа өргөсөн билээ. Шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сар болох гэж байна. 

iKon.mn ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна

60 тэрбумын асуудал:

Төр засгийн албан тушаалыг урьдчилж зарж байгаа нь дээрээ ямархуу байдалтай байгааг харуулж байна.

60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан.

Намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчилж нарийн болгоно.

Бүтээн байгуулалт, бизнес, эдийн засаг: 

Миний мөрөөдөл Монголын ард түмэн бүгд ажилтай болох. Ажилгүйдэл, ядуурал гэсэн хоёр том аюул Монголд байна. Монголд байгаа бизнесийн орчин тэлэх ёстой.
Ажлын байрыг бүтээн байгуулалтаар бий болгодог. Бүтээн байгуулалтаа Монголчууд өөрсдөө хийгээсэй. Маш олон хөгжлийн хөтөлбөрүүд баталдаг ч  цаасан дээр үлддэг.
Монгол Улс ганцхан нүүрсэн дээр тогтсон улс болж хувирлаа. Төмөр зам бол эдийн засгаа тэлэх гадны улсуудтай харилцах хамгийн том хувилбар. 
Бид армиа бүтээн байгуулалтад татаж оруулна. Монгол Улсын арми яагаад энх цагт бүтээн байгуулалтад орж болдоггүй юм.
Таван толгойн ордыг гадаадынхантай нийлсэн нэг компанид өгч болохгүй. Саяын Ерөнхийлөгчийн сонгуульд орсон баг үүний эсрэг байснаараа нэгдсэн.
Бид Норвегийн хувилбарыг авчрах ёстой. Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна.
Монгол Улсын бизнесийн орчны нэгдүгээр хийгдэх зүйл бол дэд бүтэц.
Тэтгэврийн зээл гэдэг баталгаатай буюу хуульчлагдсан мөнгө. Эрсдэлгүй мөнгийг зээлэхэд яагаад банк 24 хувийн хүү аваад байдаг юм бэ. Цалингийн зээл яг адил. Үүний хүүг буулгах ёстой.
Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна. Монгол Улс өөрөө алтаа олборлох ёстой. Яаж вэ гэдэг нь технологийн асуудал.
Алтанд хөрөнгө оруулалт хэрэггүй. Хайлуулдаг зуух хэрэгтэй. Алтаа өөрсдөө олборлодог байя.

Улс төр: 

Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим ярих хэрэггүй. Аав ээж хоёр хэрэлдэж байвал хүүхдүүд нь ч хэрэлдэнэ.
Өмнөх Ерөнхийлөгч нар аж ахуйг мэдэхгүй байх магадлалтай. Улс төрийн хэдхэн бүлэглэл тендерүүдийг аваад байж болохгүй. 
Ерөнхийлөгчийн онцлог бол энэ их итгэл өгсөн хүмүүсийн итгэлийг яаж даана гэдэг асуудал.
Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий. Тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй. 
Хуульгүй байсан болохоор офшор бүсээс хөрөнгөө татах хоног хугацаа өгч байгаа. 
Өнөөдөр уул уурхайтай хүмүүст, архины бизнес хийдэг хүмүүст бэлэн мөнгө байна. Бэлэн мөнгө байгаа газар л авлига явж байгаа.

Томилгоо:

Н.Алтанхуяг даргын хувьд бол асар их туршлагатай. Улс төрийн хувьд олон жил хамт явсан. Миний дутууг нөхөх хүн.
Асашорюү бол сийрэг толгой. Улс төрчдийн 2.3 жил яриад ойлгохгүй байгаа юмыг 20 минутын дотор ойлгосон. Энэ хүнийг Монгол Улс ашиглах ёстой.
Ч.Гансүхийн хувьд бол хуульч, эрх зүйч хүн. Өнөөдөр Монгол Улсын бизнесийн орчинд хамгийн түрүүнд хийх зүйл бол дэд бүтэц. Төмөр зам дээрээ махлагдаж байсан хүний хувьд дахиад Ч.Гансүх шиг хүнийг гаргаж ирэхийн тулд хэдэн жил хэрэгтэй.
Ц.Хулан бол шашин соёлын асуудлаар нэлээн хуурай юм хийдэг хүн. Шашин соёлын асуудал дээр лам хүн тавихад хэцүү. Яг энэ тал дээр намайг түших хүн гэж бодож байна.
Би Жүдо бөхийн холбоог Риогийн олимпийн дараа өгөх гээд хэд хэдэн хүнээс гуйсан ч олдоогүй.

Гадаад харилцаа:

Ерөнхийлөгчийн гадаад айлчлал хоёр хөршөөсөө эхэлнэ. Хамгийн эхлээд ОХУ-ын Владивостокт уулзалтад орно.
Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа.
Үндэсний аюулгүй байдалд нэн тэргүүнд тавигдах юм бол хүнс. Хүнсээ гаднаас авахаа больё.
Намайг Хятадын эсрэг үзэлтэй хүн байна гээд сурталчилаад байгаа. Энэ бол гадаад яамны сайдын хийж байгаа ажил. Би нэг улсаас эдийн засаг хараат болчихсон байна гэдгийг яриад байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт: 

Төрийн гурван өндөрлөгийн албан тушаалын асуудлыг Үндсэн хуулиар солих гэж байгаа бол солихгүй.
Төрийн өндөр албан тушаалыг зарж байсан энэ нам Үндсэн хуулийг өөрчлөх эрх байхгүй.
Ерөнхийлөгчийн засаглалын тухайд аюулгүй байдал талаасаа нэг хүнээс хараат байна гэдэг дарангуйлал эхэлнэ гэсэн үг. Нэг хүнийг худалдаж авах шиг амархан юм байхгүй. Энэ бол асар том болгоомжлол. ​76 гишүүн хэлэлцэж байх үед бүгдийг нь худалдаж авах боломж байхгүй.
Ерөнхийлөгч гэдэг эрх мэдэлтэй ч юм шиг, үгүй ч юм шиг. Үүнийг хумихаар би юу хийхээ мэдэхгүй байна. Саяын ярьсан бүтээн байгуулалт лав хийгдэхгүй.

 

ВИДЕО: