Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Японы компани дэлхийн хамгийн удаан эргэлддэг “fidget spinner”-ийг бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Японы Канагава мужийн нэгэн компани манай дэлхийн хамгийн удаан эргэлддэг “fidget spinner”-ийг бүтээснээ зарлажээ. Тэдний бүтээл доод тал нь 12 минут эргэлддэг гэнэ.

2017 оны нэгэн шинэ үзэгдэл болоод байгаа уг наадгайн ихэнх нь цөөн хэдэн минутаас удаан эргэлддэгүй юм. Хиймэл дагуул, компьютерийн диск зэрэгт ашиглагддаг бөмбөлгөн холхивч гэх тусгай механизм үйлдвэрлэдэг NSK компани өөрийн ур чадварыг энэхүү “fidget spinner”-т гаргаж үзэхээр шийдсэн юм байна.

“Fidget spinner” хэмээх энэхүү хуруун дээрээ эргэлдүүлж зугаацдаг наадгай нь 2017 оны нэгэн сонин үзэгдэл болсон ба түүнийг үйлдвэрлэгчид нь анхаарал төвлөрөл сайжруулж, стресс бууруулдаг гэж магтдаг. Харин зарим судлаачид энэ тайлбарыг үгүйсгэж, зарим орны сургуулиуд хичээлийн үеэр хэрэглэхийг хориглоод байгаа.

NSK Micro Precision Co компанийн ерөнхийлөгч Тошиказу Иший “Манай спиннер хамгийн удаан эргэлддэг гэдэгт бид итгэлтэй байна” гэж мэдэгджээ.

AFP агентлагийн байранд тэд уг бүтээлээ туршилтаар эргэлдүүлж үзүүлэхэд 13 минут, 35 секунд үргэлжилсэн гэнэ. Удаан эргэлддэг нууц нь түүний хийц, дизайнд байгаа гэж Иший тайлбарлажээ. Хүнд гуулин эх бие дотор хөнгөн цагаан бөмбөлгүүд суулгаж өгсөн нь төвөөс зугтах хүчийг нэмэгдүүлж, эргэлтийг дэмждэг юм байна.

Гэвч уг спиннерийн үнэ хямд биш, 17,280 иен буюу $157 орчим болж байгаа гэнэ. Зах зээлд байгаа спиннерүүд $12 хүртэл үнэтэй байдаг. Тиймээс энэ нь чинээлэг хүмүүсийн зугаа болох бололтой.

Тэдний үйлдвэрлэдэг бөмбөлгөн холхивчнууд хаа сайгүй хэрэглэгддэг ч ихэнх хүмүүс мэддэггүй тул энэхүү бүтээлээрээ өөрсдийн хийдэг зүйлийн талаар мэдээлэл, мэдлэг өгөх зорилготой гэж Иший тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Japan Times