Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУРАГЛАЛ: Зүүн гар тийш эргэхийг хориглох төв замын УУЛЗВАРУУД

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 15-наас эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл зүүн эргэдэггүй болох талаар мэдээлэл гарсан. Энэ талаар ЗЦА-ны Техник, замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн хошууч Б.Очирбатаас тодрууллаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

"Наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлээд нийсэлийн Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэрэл дохио зохицуулагдаж байгаа долоон уулзвар дээр зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хориглогдоно. 

Үүнтэй холбоотойгоор бөмбөгөрийн уулзвараас урагшаа 11-р сургууль руу явсан, одоогийн хойшоогоо нэг чигийн хөдөлгөөнтэй байгаа Чоймболын гудамж сөрөг хөдөлгөөнтэй болно.

 Орос элчингийн баруун талын замын одоогийн нэг чигийн хөдөлгөөн урагшаа хэвээрээ байна.  

Иргэдэд анхааруулахад маршрутаа сайн төлөвлөж байх нь чухал. Тухайлбал цагаан хаалганаас хөдөлгөөнөө эхлээд 5-р сургууль орох чиглэлд явна гэж тооцоолъё. 

Ийм тохиолдолд тухайн иргэн замаа сонгохдоо нарны гүүрээр даваад өгөөжийн уулзвараар ороод Сөүлийн гудамжаар орох замыг сонгох боломжтой. 

Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд зүүн гар тийш эргэсэн бол тэмдэг тэмдэглэлийн заалт болон гэрэл дохио зөрчсөн гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээдэг болно.  Манай байгууллагаас зүүн эргэхийг хориглож байгааг иргэдэд хэвшүүлэх үүднээс юун түрүүнд хариуцлага торгууль ярихгүй" гэж Цагдаагийн хошууч Б.Очирбат ярилаа. 

Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл аль аль уулзвараар зүүн гар тийш эргэж болохгүй вэ? 

1.Цэцэг төвийн баруун урд уулзвар
 
2.Багшийн дээдийн уулзвар 
 
3.11-р сургуулийн хойд уулзвар 
 
4.Төв шуудангийн зүүн уулзвар 
 
5.Гадаад Харилцааны Яамны уулзвар 
 
6.Бөхийн өргөөгийн уулзвар 
 
7.Энхтайвны өргөн чөлөөнд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, зүүн гар тийш эргэхийг хориглосон уулзварууд