Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газрын нэг дэх багийнхан Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут сум (2017.07.31-08.02), Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Төгрөг, Дэлгэр сум (2017.08.04-08.07), Завхан аймгийн Отгон сум (2017.08.08)-нд өрнүүлсэн бол өнөөдөр (2017.08.09) Завхан аймгийн төв Улиастай суманд зохион байгууллаа.
Завхан аймгийн төвийн бүсээс Алдархаан, Завханмандал, Идэр, Ургамал, Сонгино, Сантмаргац, Улиастай, Цэцэн-Уул, Яруу сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, төлөөлөгч, мэргэжилтэн зэрэг нийт 145 албан хаагч, иргэн оролцов.
УИХ-ын Тамгын газар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн дор явуулж байгаа билээ.
“Монгол Улсын Их Хурал” багц сэдвийн хүрээнд “ХУРАЛДААНЫ ИРЦ, ХУУЛЬ ЭЦЭСЛЭН БАТЛАХ БОСГО /§27.6/” дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны Ахлах зөвлөх Х.Энэбиш танилцуулав:
Дээрх зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийгдэж, асуулт хариултын дараа төрийн албан хаагч, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм.
ИРГЭД:
Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэгт 145 иргэн оролцсноос 145 саналын хуудас бүртгэгдэв. Хэлэлцүүлэг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2017 оны 08 дугаар сарын 11-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.