Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Пёньян-Улаанбаатар чиглэлд ШУУД НИСЛЭГ хийх санал тавилаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатарт болж байна.

ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом энэ хуралд оролцож буй БНАСАУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газрын орлогч дарга Ри Ён Сон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тэд Пёньян-Улаанбаатар чиглэлд шууд нислэг хийх боломжийг судалж үзэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр дурдлаа.

 
Хойд Солонгосын талаас 1978 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, нислэгийн удирдагч нарыг Монголд сургах, Ази, Номхон далайн бүсдээ тэргүүлэх чиглэлээр ажиллаж буй нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, техникийн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: ИНЕГ