Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: Хүүхэд тань цэцэрлэгт явахдаа уйлдаг бол ...

ikon.mn
2017 оны 8 сарын 9
Монсудар
Зураг зураг

Хүүхдийн дасан зохицох хугацаа харилцан адилгүй байдаг. Мөн бие даах чадвар нь ч эрт орой янз бүр бий. Энэ нь нэг талаас хүүхдээс нөгөө талаасаа эцэг эхээс хамааралтай.

Хүүхдээ эртнээс бэлтгэн, бага багаар дасгаж ойлгуулаагүй хэрнээ гэнэт л нэг өдөр цэцэрлэгт орхиод гарах нь зарим сөрөг үр дагаварыг бий болгодог. 

Хэт мэдрэмтгий хүүхдийн хувьд сэтгэл санааны хямралд орох, тайван бус болох, айдас түгшүүртэй байх, хямарсанаас болж гэдэс нь гүйлгэх зэрэг асуудал тулгардаг. 
Дасан зохицох хугацаа шаардлагатай энэ үед бид “битгий уйлаарай” , “уйлахгүй бол чихэр өгнө шүү” гэхийн оронд уйлвал юу болох вэ?, яагаад уйлахгүй байх ёстой вэ? гэдгийг сайн ойлгуулж ярилцаж тайлбарлаж өгөх хэрэгтэй. 
Ингэхдээ бид юу ашиглаж, ямар арга хэрэглэх нь маш чухал. Учир нь энэ жижигхэн гэмээр асуудлыг хэрхэн шийдэж байгаагаас бидний хүүхэддээ хандах хандлага, ирээдүйд хүүхдээ хэн болгон өсгөх нь тодорхой харагддаг. Бид ихэнхдээ л хүүхэддээ тайлбарлах, ойлгуулахын оронд хахуульдах, барьцаалах хамгийн амар хэрнээ хамгийн муу аргыг сонгодог. 

Цэцэрлэгээс нь эхэлсэн энэ арга сурагч болонгуут “шалгалтуудаа сайн өгвөл тэр сургуульд оруулж өгнө”, “сайн төгсвөл тийм утас авч өгнө” гэх мэтээр үргэлжилж, их сургуульд орох болоход нь “энэ сургуульд орчихвол машин авч өгнө”, “сайн төгсвөл ийм ажилд оруулна” гэх мэтээр хөвөрнө.
Ингэж бид боловсролыг хүүхдэдээ авч өгдөг. Эцэг эхчүүд бид өөрсдөө хүүхдээ барьцаалж өсгөдөг. 

Харин том болсон хойно нь “өөрт нь хэрэгтэй гэдгийг яагаад ойлгодоггүй юм бол?”,  “хүний төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй юм”, “цүнх баригч” гэх мэтээр цоллон дуудна.
Халбагаа амандаа ойртуулж чаддаг болсон цагаасаа л сурж ойлгосон энэ харилцааг хэний буруу гэж харах вэ? 
Тэгвэл энэ бүх асуудлын суурь болсон хүүхдийн насны онцлог, орчны нөлөөнөөс шалтгаалан илэрдэг түр зуурын гэж хэлж болохуйц асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор

Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцаас “Асуудал шийдвэрлэх” цувралыг гаргаж эхлээд байна. Энэ цуврал та бүхэнд хүүхэддээ хандах өөр, үр дүнтэй аргыг санал болгох юм.

2+ настай хүүхдүүдийн хувьд “би өөрөө” буюу “бие хүн” гэдгээ мэдрэх үе нь эхэлж байдаг тул тэдэнд өөрийнх нь асуудлыг өөр хэн нэгнээр төлөөлүүлэн шийдвэрлэх нь үр дүнтэй байдаг. Жишээлбэл: “Ийн ийн - хэн уйлдаггүй вэ?” номд цэцэрлэгтээ очоод уйлдаг хүүхдийн тухай өгүүлэхдээ “уйлах муухай”, “битгий уйл” гэх биш харин яагаад уйлахгүй байх шалтгааныг нь ойлгуулж өгчээ. Өөрөөр хэлбэл уйлмаар байсан ч уйлахгүй байх шалтгааныг нь тайлбарлан ойлгуулж өгсөн гэсэн үг юм. 

Энэ мэтчилэн уг цувралд багтах номууд нь тухайн асуудлыг шийдвэрлэхдээ, хүүхдэд ойр, тэдний өдөр тутамд байх үйл явдлаар төлөөлүүлж бичсэн нь хэрэглэхэд амар ойлгомжтой болгожээ. Цэцэрлэг, сургууль цуглах дөхсөн энэ үед дээрх цуврал танд тулгарсан асуудлыг шийдэхээс гадна, хүүхэдтэйгээ ярилцах, хүүхэддээ цаг гаргах чухал хэрэглэгдэхүүн байх болно.