Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхийн 25 орны үлгэр" номонд Монгол ардын "Эрхий мэргэн" үлгэр багтжээ

ikon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн 25 орны үлгэр” ном Тайландын хүүхдүүдийн гар дээр очихоор Бангкок хотноо хэвлэлтээс гарчээ.

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс “Эрхий мэргэн” үлгэрийг бэлтгэж өгснөөр энэ номонд багтжээ.

Тай, англи хэлээр хэвлэгдсэн “Дэлхийн 25 орны үлгэр” номын бүх дүрс зургийг нь Тайландын дунд сургуулийн хүүхдүүд өөрсдөө зурсан байна.

“Дэлхийн 25 орны үлгэр”  ном нь Хүүхдийн сэтгэн бодох, дүрслэх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ тэдэнд зөв бурууг ялган салгаж, ойлгуулах хүмүүжил, ёс суртахууны ач холбогдолтой аж.

 

Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд нарын гэргий нарын холбоо (SHOM)-ны санаачилгаар энэ номыг бүтээжээ.

 

Эх сурвалж: ГХЯ