Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд ХААГДАХ ЗАМУУД болон НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЧИГЛЭЛД ОРОХ ӨӨРЧЛӨЛТ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав.

Үүнд:

Ч:4 “5 шар - 3,4-р хороолол – Сансарын тойрог”

 

Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”

 

Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”

 

Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу”

 

Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”

 

Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”

 

Ч:35 “Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС- 11-р хороолол”

 

Ч:41 “Баруун салаа- Их тойруу- Халдвартын эмнэлэг”

 

Ч:49 “1-р хороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав Худалдааны төв”

 

Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана

Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 07:00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна.

Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно.

Үүнд:

Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино театр-Хүнсний 4-р дэлгүүр”

 

Ч:21а “Булгын 19-р гудамж- Вокзал-3,4-р хороолол”

 

Ч:21б “Булгын 19-р гудамж-3,4-р хороолол-Вокзал”

 

Ч:27 “Вокзал-Бөмбөгөр-Өвөр согоот”

 

Ч:29 “Сэлбэ амралт-МУБИС-Вокзал”

 

Ч:43 “Баянхошуу-Ард кино театр-ТЭЦ 3”

 

Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”

 

ХО:4 “Тэрэлж-Мэлхий хад-Налайх-Баруун 4 зам” чиглэлүүд Өгөөжийн уулзвараар бус Магсаржавын гудамжаар дайран өнгөрч хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ.

Иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.  

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Дарь эхийн уулзвараас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замын хөдөлгөөнийг түр ХЯЗГААРЛАНА
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд явган хүнд зориулсан гүүрэн гарцын барилгын ажил хийгдэж байгаа.
Энэ хүрээнд наймдугаар сарын 09-ний 23.00 цагаас наймдугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл Дарь эхийн уулзвараас зүүн тийш Сансарын аюулгүйн тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана.

Энэ хугацаанд гүүрийн дам нурууны угсралтын ажил хийгдэх аж. 

Иймд жолооч нарыг дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруллаа. 

 

 

 

Эх  сурвалж: ЗЦА, Нийтийн тээврийн газар