Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны аялал жуулчлалын хамгийн өндөр өсөлттэй 10 орны нэгээр Монгол улс тодорчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага (UNWTO) саяхан 2017 он гарсаар аялал жуулчлалын чиг хандлага дэлхийд ямар байгааг харуулсан тайлан нийтэлжээ.

Үүн дотроо зорих жуулчдын тоо хамгийн өндөр өсөлттэй байгаа орнуудыг жагсаасан байна. Сонирхолтой нь Монгол улс энэхүү жагсаалтын 9 дүгээрт бичигджээ.

Он гарсаар Монголыг зорих гадаадын жуулчдын тоо 28.3 хувиар өссөнийг UNWTO тооцоолсон байна. Гэхдээ тоо хэмжээг нь харвал төдийлөн өндөр биш буюу 400,000 жуулчин 2017 он гарсаар Монголд ирээд байгаа гэнэ.

Дэлхийн жуулчдын 2017 оны эхний хагасын топ 10 чиглэл:

  1. Палестин
  2. Египет
  3. Хойд Марианы арлууд
  4. Исланд
  5. Тунис
  6. Вьетнам
  7. Уругвай
  8. Никарагуа
  9. Монгол
  10. Израйль

 

Эх сурвалж: MSN.com