Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбасүрэн: Монгол Улс нисэхийн аюулгүй байдлаар дэлхийд 15-рт ордог

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал Улаанбаатарт өнөөдөр эхэлж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орны 400 орчим төлөөлөгч оролцож байна

Улаанбаатар хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд болж байгаа тус хуралд Ази, Номхон далайн бүсийн 40-өөд орон, иргэний нисэхийн олон улсын 12 байгууллагын нийт 400-гаад төлөөлөгч оролцож байна.

Олон улсын хурал манай улсад зохион байгуулагдсанаар:

  1. Монгол Улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөх,
  2.  Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг олон улсад сурталчлах,
  3. Ази, Номхон далайн бүсийн орнуудын хоорондын хамтын ажиллагааны цар хүрээг өргетгех,
  4. Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж Иргэний Нисэхийн Байгууллагынхан үзэж байгаа аж.

​Энэ удаагийн “Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал” нь "Эрсдэлд тулгуурласан, үр дүнд чиглэсэн зохицуулалт хийхийг Ази, номхон далайн бүсийн орнуудад уриалах нь" сэдвийн дор болж байгаа юм. 

Наймдугаар сарын сүүлээр ИНЕГ аюулгүй байдлын аудит шалгалтад орно

 
Гэрэл зургийг mpa.mn

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Энэ удаагийн хуралд хамгийн олон улс, төлөөлөл оролцож байгаа нь онцлог болж байна.

Ази номхон далайн бүсийн орнуудын аюулгүй байдалтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон нийтдээ багц асуудлыг авч хэрэгжүүлнэ.

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцах юм.

Монгол Улс нисэхийн аюулгүй байдлаар Азидаа тавдугаарт, дэлхийд арвантавдугаарт орж байгаа.

Наймдугаар сарын сүүлээр ИНЕГ аюулгүй байдлын аудит шалгалтад орно.

Урьд нь өгсөн шалгалтаа бататгана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагын тусгай агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагад 1989 онд гишүүнээр элсэн, 193 бүрэн эрхэт гишүүний нэг болсон.

ОУИНБ нь гишүүн улс орнуудаа Америк, Африк, Европ, Ази, Номхон далай, Ойрхи дорнодын зэрэг 7 бүсэд хувааж, 3 жил тутам ерөнхий ассамблейгаараа сонгодог 36 орны төлөөлөлтэй Зөвлөл үйл ажиллагаагааг нь удирдан явуулдаг байна. 

Энэ хуралд бүс нутгийн төлөөлөл төдийгүй, иргэний нисэхийн олон улсын төрөл мэргэжлийн 10-12 байгууллага, агаарын тээвэр өндөр хөгжсөн Америк, Европын улс орнуудын төлөөлөгчид, агаарын хөлөг болон агаарын навигаци, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын чиглэлийн тоног төхөөрөмж, нисэхийн цахим хяналт удирлагын систем, үйлдвэр эрхлэгчид, олон улсын байгууллагууд байнга оролцдог уламжпалтай.

Ази номхон далайн бүс хамгийн олон орон хамрагддаг бүс бөгөөд жил бүр Иргэний нисэхийн ерөнхий захирлуудын хурлыг аль нэг улсад 5-7 хоногийн хугацаагаар зохион байгуулж иржээ. 

Хурлын зургууд
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn