Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Офшорын асуудлаар Ажлын хэсэг байгуулав

С.Уянга, Зууны мэдээ
2017 оны 8 сарын 7
Зууны мэдээ
Зураг зураг

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн офшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ офшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй” гэх хэргийг бүртгэн шалгаж эхэлжээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх хэргийг мөрдөн шалгах хэд хэдэн байгууллага байх шаардлагатай гэж үзэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоолыг гаргажээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байна.

Зураг