Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Усайн Болт сүүлчийн ганцаарчилсан уралдаандаа түрүүлж чадалгүй спортын замналаа өндөрлөлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн хурдан хүнд тооцогддог Ямайкын тамирчин Усайн болт карьерынхаа сүүлчийн ганцаарчилсан уралдаанд түрүүлж чадсангүй дуусгалаа.

Лондонд болж байгаа Хөнгөн Атлетикийн ДАШТ-ний 100 метрийн уралдаанд тэр гуравдугаар байрт оржээ. Тэрээр зайгаа 9.95 секундэд дуусгасан хэдий ч Америкийн Жастин Гэйтлин, Кристиан Коүлмэн нараас хоцорсон байна.

Ирэх Бямба гарагт Болт 4x100 буухиа гүйлтийн уралдаанд оролцоно. Гэхдээ өчигдрийн уралдааныг тэрээр өөрийн сүүлчийн ганцаарчилсан төрлийн гүйлт байх болно гэдгээ олон удаа зарлаад байв.

2008 оны Олимпийн наадмаар тодорч гарч ирсэн Усайн Болт бараг 10 орчим жилийн хугацаанд 100, 200 метрийн гүйлтүүдэд ноёлж ирсэн юм.

Усайн Болтын өмнө гарч алтан медаль хүртсэн Жастин Гэйтлин уралдааны дараа домогт тамирчинд мөргөж, хүндэтгэл үзүүлжээ.

Усайн Болтын сүүлчийн уралдааны бичлэг:

Эх сурвалж: Business Insider