Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос гадаад ажилчдын визний нөхцлөө чангалах гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар тус улсад E-9 төрлийн визээр ажилладаг гадаад ажилчдын виз сунгах нөхцлийг хязгаарлахаар бэлдэж байгаа тухай Ёнхап агентлаг хууль зүйн яамны эх сурвалжаас өнөөдөр мэдээлжээ.

E-9 төрлийн виз нь “мэргэжлийн бус” буюу бохир, хүнд нөхцөлд ажиллах ажилчдад зориулагдсан юм. Одоогоор хууль зүйн яам нь хөдөлмөр эрхлэлтийн яамтай хамтран бодлого боловсруулж байгаа ба яг хэзээ хэрэгжих нь тодорхой болоогүй байна гэжээ.

Одоогийн журмаар E-9 визтэй ажилчин дөрвөн жил, 10 сарын хугацаанд Өмнөд Солонгост ажиллаж, амьдрах боломжтой бөгөөд хугацаа дуусмагц эх орондоо буцаж очсоны дараа дахин дөрвөн жил, 10 сараар сунгуулдаг. Шаардлага хангаж байвал сунгалтыг хэдэн ч удаа хийж болдог юм.

Харин шинэ журмаар E-9 виз авсан хүн зөвхөн ганц удаа сунгах эрхтэй болох гэнэ. Журам батлагдсанаас хойш визний хугацаа нь дууссан (өмнө нь сунгуулж байсан) ажилчид нутагтаа буцаад дахин Өмнөд Солонгост очиж ажиллахын тулд өөр төрлийн (E1-E7 мэргэжлийн ангиллын) виз авах хэрэгтэй болох гэнэ.

Шинэ журам нь Өмнөд Солонгосын ажлын байрыг гадаад ажилчдад бүрэн эзлүүлэхээс сэргийлэх бодлогын үр дүнд гарч байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times