Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

President.mn
2017 оны 8 сарын 2
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бизнесийн салбарыг ойлгодог, зовлонг нь мэддэг хүн  Монгол Улсын Ерөнхийлөгч болсны хувьд Монголд үндэсний үйлдвэрлэл хөгжихөд ямар бэрхшээл, саад учирдгийг би сайн мэднэ” хэмээгээд “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хувьсгал, реформын шинжтэй өөрчлөлтийг нэгдэж нийлэн хийцгээе. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжихэд бэлэн байна” гэлээ.

Монголд худалдааны эдийн засаг удаан хугацаанд ноёрхлоо. Одоо худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засагт шилжихийн тулд үндэсний үйлдвэрлэгчид хүсэл, зорилгоо нэгтгэн ажиллах цаг боллоо.

ВИДЕО: 

Монгол Улсын эдийн засаг импортоос хэт хараат, үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо сул тавьснаас баялаг үйлдвэрлэгчид хүнд байдалд орсон. Арилжааны зээлээр аж үйлдвэрийг хөгжүүлэхгүй. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэгдсэн бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Мөн зах зээлийн эдийн засгийг өөрчилж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга онцолж байлаа.

Үйлдвэрлэгчид санаа бодол, дуу хоолой, хүч бололцоо, үйл ажиллагаагаа нэгтгэж, дор дороо салбараа байгуулж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шахаж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэгчдэд анхааруулаад Төрийн тэргүүний зүгээс тэднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Гэрэл зургийг MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг