Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Салхин цэцэг өвчний үед гардаг тууралт

ikon.mn
2017 оны 8 сарын 2
HEDU.MN
Зураг зураг

Тууралтын талаар мэдэж аваарай

Арьсан дээрхи тууралт нь зарим халдварт өвчин, арьсны өвчин, цусны өвчинийн үед гарахаас гадна хоол, химийн бодис, нар салхи, вакцин зэргээс харшлах,хорхой шавьжинд хазуулах зэргээс үүсч болдог. Тууралт нь шинж чанараараа  гүвдрүү, толбо, цэврүүтэй гэх мэт  олон янз байхаас гадна  өвчний төрөл, үе шатнаас хамаарч, туурах хэсэг, дараалал, хэмжээ, хамрах талбай зэрэг нь хоорондоо ялгаатай байдаг. 

Тууралт гарах үед юу мэдэх ёстой вэ?

Эмчилгээний тактикыг сонгоход эмчид туслах зорилгоор тууралт эхэлж гарсан цаг, гарахын өмнөх нөхцөл байдал, тууралт гарсан дараалал, тууралт гарахаас өмнө болон гарсны дараа халуурч байгаа эсэхийг заавал мэдсэн байвал зохино.

Тууралт гарахын өмнөх нөхцөл байдал гэдэгт юунаас болж тууралт гарсан бэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Жишээ нь ямар нэг хоол идсэний дараа, хорхой шавьжинд хазуулсны дараа, вакцин хийлгэсэний дараа гэх мэт. Үүнийг үнэн бодитой тогтоох нь эмчилгээг зөв хийхэд туслах болно. 

Улаанбурхан, салхин цэцэг, улаан эсэргэнэ зэрэг халдварт өвчний үед тууралт гарах бөгөөд  вирусын халдвараар өвчин үүссэн тул халуурах шинж тэмдэг заавал ажиглагдана.Гэхдээ халуун нь заавал өндөр байх албагүй. Ихэнхи халдварт өвчний үед эхлээд халуурч байгаад тууралт гардаг. 

Гар хөл амны өвчний үед амны дотор тал, алга, ул зэрэгт гарна. Энэ өвчин ч вирусээр үүсгэгддэг тул халуурч болно.

Улаанбурхан өвчний үед тууралт нь ихэнхидээ дээрээс доошоо буюу нүүр, их бие, хөл гэсэн дараалалтай туурна.

Харшлын гаралтай тууралтууд тухайн харшил өгсөн эд зүйлсээс холдуулахад аяндаа арилдаг бол халдварт өвчний туурал арилхгүй бөгөөд халуурна   

Салхин цэцэг өвчний үед гардаг цэврүүтэй тууралт
 
Улаан бурхан өвчний тууралт
 
Хэрэв  тууралт гарах үед халуурах шинж илэрч байвал халдварт өвчин байж болзошгүй болохыг анхаарч эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй. 

Тууралт гарч буй үед эдгээрийг хатуу хоригло!

  • Юуны өмнө шалтгааныг нь гүйцэд тогтоогүй байж гэрийн нөхцөлд дур мэдэн янз бүрийн тос, түрхлэг дур мэдэн хэрэглэхгүй байхыг зөвлөе. Учир нь тууралтын эсрэг тоснууд өвчний  үе шат, хүнд хөнгөний зэргээс хамаарч үйлчлэх бөгөөд заримыг нь эмийн эмчилгээтэй хавсран хэрэглэж байж үр дүн гардаг. 
  • Буруу үед хэрэглэсэн тохироогүй тос нь өвчнийг эдгээх нь бүү хэл харшил хэмээх шинэ өвчний үүдийг ч нээж болзошгүй. 
  • Тууралтын үед янз бүрийн эмийг дур мэдэн хэрэглэхээс татгалз. 
  • Салхин цэцэг зэрэг өвчний үед цэврүүтэй тууралт  гардаг бөгөөд энэ үед цэврүүг дур мэдэн хагалахаас татгалз. Цэврүүний доторх шингэн нь тухайн халдварт өвчний вирусыг агуулж байдаг бөгөөд яаран хагалсан тохиолдолд  хорсох, өвдөх зовиур өгөхийн зэрэгцээ өөр газар халдвар тарах нөхцлийг бүрдүүлдгийг санаарай. 
Зураг