Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хаппи Веритас төв Элэгний В,С вирусын эхний нэг сарын эмчилгээг үнэгүй хийж байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Вируст гепатит болон Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Хаппи Веритас эмчилгээ оношилгооны төв 3 төрлийн эмчилгээ, шинжилгээ, оношилгоог үнэ төлбөргүй хийх болжээ. Үүнд:

  1. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол Элэгний С вирус тоолох шинжилгээ үнэ төлбөргүй. 
  2. Элэгний В вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй
  3. Элэгний С вирусын эмчилгээ эхний нэг сар үнэгүй

Энэ талаар өнөөдөр Хаппи Веритас төвөөс мэдээлэл хийлээ.

Хаппи Веритас оношилгооны төвийн эмч Н.Чойжамц "Элэгний С вирусыг эмчлэх манай улсад бүртгэлтэй 5 эм байгаа. Нэг эмийг 3-6 сар уух ёстой. Хэрэв 3 сар уухаар бол эхний нэг сарын 140,000 төгрөгийн эмийг үнэгүй авна гэсэн үг.

Дараагийн 2 сарын эмийг иргэн өөрөө авна. Ингээд 3 сар ууснаар Элэгний С вирус бүрэн эмчлэгдэх юм. Хэрэв элэгний хатууралтай эсвэл урд нь вирусын эмчилгээ хийлгэж байсан бол 6 сар эм уух ёстой. 

Эмчилгээнд орох хүмүүсийг наймдугаар сарын 1-15 хооронд бүртгэж авна. Энэ хугацаанд ирж бүртгүүлсэн хүн болгоны Элэгний В,С вирусын эмчилгээг эхний нэг сар үнэгүй хийнэ" гэв.