Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурлын тов гарчээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
2016.12.14. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн Анхан шатны шүүх хурал 18 жилийн дараа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид болов. /Гэрэл зургийг mpa.mn/

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал 2017 оны наймдугаар сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхэд болохоор товлогджээ.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох энэ хэргийн эхний хоёр шатны шүүхийн шийдвэр гарч, тэдэнд 24-25 жилийн ял оноогоод байгаа билээ.

Харин тун удахгүй болох Улсын Дээд шүүхийн хуралдаанаар өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хянаж, эцсийн шийдвэрийг гаргана.

Дээд шүүхийн хурал өмнө нь зургаадугаар сарын 28-нд товлогдоод байсан ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилж байсан юм.