Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд нийслэлийн хэмжээнд 71,000 хүн хамрагджээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг

"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээндзорилтот бүлгийн 40-65 насны 71,100 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамрууллаа.

40-65 насны иргэн та өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж элэгний хавдар, элэгний хатуурал өвчний голлох шалтгаан болдог хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрагдаарай.

 Хепатитийн С вирүс эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар