Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Олон улсын Физикийн олимпиадаас Монголын багийн бүх хүүхэд медаль хүртлээ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын Физикийн 48 дахь олимпиад (IPhO-2017) Индонез улсын Ёгяакатра (Yogyakatra) хотод болж, манай улсаас оролцсон сурагчид түүхэн амжилттай эх орондоо ирлээ.

Тус олимпиадад Монгол Улсаа төлөөлөн  таван сурагч оролцсон бөгөөд бүгд медалийн болзол хангажээ.

Тодруулбал, Физикийн 48 дахь олимпиадаас,

  • “Сант” сургуулийн сурагч Луубаатарын Оюунтөгс мөнгөн медаль,
  • “Шинэ Монгол” сургуулийн сурагч Лхагвадоржийн Дөлгөөн мөнгөн медаль,
  • Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч Сарангэрэлийн Сумъяажав хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Бямбажаргалын Амарболд хүрэл медаль,
  • Нэгдүгээр сургуулийн сурагч Эрдэнэчулууны Гарьд хүрэл медалийг тус тус авчирсан юм.

Монгол Улсаа төлөөлөн Индонезийг зорьж, амжилтаар дүүрэн эх орондоо ирсэн багийн ганц эмэгтэй сурагч нь “Сант” сургуулийн сурагч Л.Оюунтөгс байсан юм. Тэрбээр хоёр дахь удаагаа олон улсын олимпиадад оролцсон бөгөөд амжилтаа ахиулсандаа тун баяртай байгаагаа хэлж байлаа.

Л.Оюунтөгс: "Сант" Сургуулиа төгсөөд АНУ-ын Массачусетсийн Технологийн Инстититутэд суралцахаар болсон
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Сант” сургуулийн сурагч Л.Оюунтөгс “Индонез улсад зохион байгуулагдсан Олон улсын Физикийн 48 дахь олимпиадаас мөнгөн медаль авлаа.

Энэ удаад үзүүлсэн амжилт маань Монгол Улсын хэмжээнд найм дахь мөнгөн медаль болохоос гадна олон улсын олимпиадаас медаль хүртсэн хамгийн залуу сурагч болж байгаагаараа их онцлогтой.

Олимпиадын бодлогууд, туршилтын ажлууд өмнөх жилийнхээс хүнд байсан. Гэхдээ бүтэн жил хичээж бэлтгэснийхээ үр дүнг харуулж байгаадаа үнэхээр их баяртай байгаа.

Энэ жил “Сант” сургуулийн 12 дугаар ангийг төгслөө. Сургуулиа төгсөөд дэлхийн шилдэг таван сургуулийн нэг болох АНУ-ын Массачусетсийн Технологийн Инстититутэд суралцахаар болсон.

Энэ амжилтад хүрэхэд тусалж, дэмжиж байсан сургуулийнхаа хамт олон, багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэв.

С.Сумъяажав: Маш их урам зориг авч байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Уг олимпиадын өөр нэгэн онцлох амжилт нь анх удаа орон нутгаас буюу Хөвсгөл аймгаас оролцож, медаль хүртсэн байв.

Хөвсгөл аймгийн Ирээдүй сургуулийн сурагч С.Сумъяажаваас бид сэтгэгдлийг нь сонсоход тэрбээр физикийн чиглэлээр улам их амжилт гаргах зорилготойгоо хэлээд “Олон улсын Физикийн олимпиадад Хөвсгөл аймгаас анх удаа оролцсон.

Анх удаа оролцоод хүрэл медаль авлаа. Олимпиадын бодлогууд ерөнхийдөө хүнд, өрсөлдөгч хүүхдүүдийн хувьд ч мөн чадварлаг, бэлтгэл сайтай байсан.

Хагас жилийн турш бэлтгэж энэ олимпиадад оролцоод хүрэл медальтай эх орондоо ирсэндээ баяртай байна. Мөн маш их урам зориг авч байна” гэсэн юм.

Д.Улам-Оргих: Монголын түүхэнд анх удаа багийн бүх хүүхэд медалийн болзол хангасан амжилтыг үзүүллээ
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн Монголын багийнхныг МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ахлан авч явсан бөгөөд тэрбээр “Олон улсын тэмцээнд улс бүрээс таван хүүхэд оролцдог.

Нийт 86 орны 400 орчим хүүхэд оролцсон тэмцээн боллоо. Монголын түүхэнд анх удаа багийн бүх хүүхэд медалийн болзол хангасан амжилтыг үзүүллээ.

Энэ жилийн тэмцээнд Азийн орны сурагчид бэлтгэл сайтай, чадвар өндөртэй, хүчтэй өрсөлдөгчид байв. Мөн олимпиадад бэлтгэх хамгамж өндөртэй. Манай улс ч мөн ялгаагүй сурагчдаа дэмжин, цаашид анхаарах байх гэж найдаж байна” хэмээв.

Мөн түүнийг АНУ-ын Массачусетсийн Технологийн Инстититутэд суралцахаар болсон тухай өмнө нь бид мэдээлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа байх.

П.Сарангэрэл: Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасанд нь бид баярлаж байгаа гэдгийг дахин дахин хэлье
 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн С.Сумъяажавын аав П.Сарангэрэл “Хүүхдүүд маань Олон улсын олимпиадад оролцож, бүгд медаль аваад эх орондоо ирж байгаад их баярлаж байна.

Амжилттай сайн бэлдүүлсэн багш нарт нь талархаж байна. Медаль авсан бүх сурагчид улам их амжилтыг хүсэн ерөөе.

Эх орныхоо нэрийг дэлхийд гаргасанд нь бид бүхэн их баярлаж байгаа гэдгийг дахин дахин хэлье” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Энэ жилийн Олон улсын Физикийн олимпиадад Монголын баг хоёр мөнгө, гурван хүрэл медаль авсан нь цаашид тэргүүн байрт орох боломж бий гэдгийг харуулж байна хэмээн багш, сурагчид онцлон хэлж байлаа.

Фото сурвалжилга

Гэрэл зургийг Mpa.mn /Г.Өнөболд/

Зураг
1
Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.